
Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 3: Бусад цагийн хүрдэн
Цагийн хүрдний зам та бидэнд өөрсдийн дотоод чадварыг амьдруулах хийгээд энэ ертөнцийг энх амгалан цогцолсон газар болгох үйлсэд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулахад зориулсан гүнзгий мэргэн аргуудыг санал болгож байна. Энэхүү ер бусын гайхамшигтай зам анх удаа ийнхүү алхам бүрийг таниулсан ном болон гарч байгаа бөгөөд сурагч шавь нарт эдгээр төгс хийгээд ховорхон олдох системээр амжилттай дадуулан ахих бүтээлч чадварлаг замыг зааж өгч байгаа билээ. Төвөдийн гол урсгалуудын 25 мастер багш нараас эрчимтэй суралцсан Ханбрүл Ринбүчи бидэнд секторын үзлийнхээ хил хязгаарыг даван гарч Бурханы сургаалын гол цөм рүү зүсэн орох дэлгэрэнгүй ойлголтыг санал болгож байна. Энэхүү гуравдугаар ботидоо Ринбүчи өөрсдийн хамгийн нандин гэгээрсэн үнэнээ илчлэн гаргах гүнзгий аргуудыг танилцууллаа. Цагийн хүрдний дандрын өвөрмөц сургаал нэгэн насандаа бурханы хутагт хүрэхэд хэрэгтэй болгоныг бидэнд өгч байгаа билээ. Очирт багш хийгээд нууц тарнийн ёсонд хэмжээлшгүй бишрэх сэтгэлийг хөгжүүлсний дараа Ри